Хүүхнүүдийн яриа"хөөрхөн"
Хүүхнүүдийн яриа
хөөрхөн
Хөгжилдөөд ирэхээрээ
цадигүй
Халаалт авабал
жолоогүй
Хашгиралдаад ирвэл
утгагүй
Хүүхнүүдийн яриа
тэнэмэл
Тэрүүүхэн тэндээ
донжтой
Түлхүүргүй мөртлөө
түгжээтэй
Хар цагаан
өнгөтэй
Хүүхнүүдийн яриа
нүцгэн
Хөвөө хязгаар нь
эрчүүд
Дурлалаар хачирлавал
үлгэр шиг
Дуусах зогсоол нь
давс шиг
Хүүхнүүдийн яриа
гэнэн
Хэрээс хэтэрвэл
гэмтэй
Атаархал шингэвэл
хортой
Ам дамжвал
ховстой
Хүүхнүүдийн яриа
хөөрхөн
Хөөрөөд ирэхээрээ
хөгтэй
Бичсэн: ulaankaa | цаг: 22:54 |
Үгийн эвлүүлэг
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(6) | Сэтгэгдэл бичих
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(6) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:
Бичсэн: sainaa (зочин)
цаг: 00:08, 2012-04-19 | Холбоос | |
huurhun bichsen bnshuu.nice nice
Бичсэн: Зочин
цаг: 15:44, 2012-03-25 | Холбоос | |
heheh. tiim shuu. dund n orood jav jub hiih ch bas stress tailaad l bdgiin
hehe...aimar bichjee...huuhnuudiin yaria bnga sonsvol yadargaatai sonsohgui bhlaar uitgartai.
Бичсэн: Зочин
цаг: 23:43, 2012-03-21 | Холбоос | |
thanks
goe bichj.......
Сэтгэгдэл бичих

haya ch saihan buu halah ch saihan shuu